Sunday, October 7, 2007

Quiza-Seruuleg

Сэрүүлэг (хамт. Цэрэн)

Үг Quiza

Дх: Сэрүүлэг хамгийн сайхан мөчид сэрээнэ
Харин би нойроо харамлан цагаа эвдэнэ
Зүүдэнд учирсан тэр бүсгүйтэй
Уулзмаар санагдана даанч олдохгүй

Өөдөөс ирж яваа бүсгүй үнэн янзтай
Өлөн нүдээр хараагүй ч гэсэн би хандтай
Хар шилний цаанаас түүний харц мэдэгдэхгүй
Харин миний зүрх догдлоно үнэн намбагүй
Секунд өнгөрөх тусам тэр бүсAгүй надад ойртоно
Тэрхэн зуур юу хийж болох вэ гэж бодно
Хийвэл бүү ай айвал бүү хий
Гэж бодоод би түүнлүү харав сүрхий
Өмссөн зүүсэн нь цаанаа нэг л Fashion
Зүс царай бие галбир алхаа гишгээ нь цааш нь
Vгээр хэлшгүй үзгээр бичишгүй
Лүүнзээ гэж тэр байх ярих юмгүй
Намиран намиран түүний үс нь салхинд намирна
Надруу ойртох тусам миний сэтгэл хямрана
Oh shit, тулж ирлээ
Сэрүүлэг дуугараад гэнэт би сэрлээ

Дх

Vргэлжлүүлэн унтаад нөгөө бүсгүйг хайлаа
Хаана ч юм бэ бүү мэд нэг л сонин газар
Чиний дэргэд суугаад яриа өдөх гэтэл
Хамаг бие хөшөөд хэл ам гацна
Гэнэт чамайг хартал эрэгтэй хүн болцон
Ямар сонин юм бэ уг нь чамтай болзоно
Харин тэр хөгшин эрийг би харсан
Нэг л танил гэмээр муу хүн бас халзан
Чиний хойноос чамайг аврахаар
Модон дундуур хайгаад баахан гүйлээ
Хөөсөөр байгаад олж аван явах гэтэл
Харин чи надад явахгүй гэж хэллээ
Чиний нэр хэн бэ танилцья гэхэд
Дүүд дүүд гэдэг гэлээ
Ямар хачин нэр вэ хэдэн настай вэ
Дүүд дүүд дүүд дүүд дүүд дүүд дүүд дүүд

Дх: Сэрүүлэг хамгийн сайхан мөчид сэрээнэ
Харин би нойроо харамлан цагаа эвдэнэ
Зүүдэнд минь учирсан тэр охинтой
Уулзмаар санагдана даанч олдохгүй

Сэрүүлэг хамгийн сайхан мөчид сэрээнэ
Харин би нойроо харамлан цагаа эвдэнэ
Зүүдэндээ харсан тэр охинийг
Дахиад ганцхан хармаар байна

Чамайг хайсаар, шөнөжингөө би зүүдлэнэ
Өглөө болох нь, намайг сэрэхээс өмнө чи олдоосой

Дх: Сэрүүлэг хамгийн сайхан мөчид сэрээнэ
Харин би нойроо харамлан цагаа эвдэнэ
Зүүдэнд учирсан тэр бүсгүйтэй
Уулзмаар санагдана даанч олдохгүй х 2

Хаана байна? Улаанбаатарт чамайг хайлаа
Харсан ч юм шиг нэг л дотно царай
Сэрлээ. Сэрээд ажилруугаа яарна
Гэтэл чамайг гэнэт харав манай даргын эхнэр
Юунд нь болж чи хөгшин хүнтэй
Юунд нь дурлаад түүнтэй суугаа вэ?
Хэдэн төгрөгөнд битгий хууртаарай
Охидуудаа залуу насаа хайрлаж яваарай

Дх: Сэрүүлэг хамгийн сайхан мөчид сэрээнэ
Харин би нойроо харамлан цагаа эвдэнэ
Зүүдэнд учирсан тэр бүсгүйтэй
Уулзмаар санагдана даанч даанч даанч даанч

Сэрүүлэг хамгийн сайхан мөчид сэрээнэ
Харин би нойроо харамлан цагаа эвдэнэ
Зүүдэнд учирсан тэр бүсгүйтэй
Уулзмаар санагдана даанч олдохгүй

Quiza-Jingiin Tsuwaa

Жингийн цуваа
Үг Quiza, Болдоо

Нэгэнт эхэлсэн эргэж буцах зам надад үгүй
Хэн юу гэж хэлж байсан ч хэлнэ өөрийн үгээ
Хэн нэгнийг дуурай гэж хэлээд хэрэггүй
Хэнийхээр ч биш өөрийхөөрөө явахад би хэзээд бэлэн
Миний зам дээр хөндөлдөх гэж битгий оролд хамаа
Хэний хүү хэн гэдгээ харуулья тат наад амаа
Хэрүүлээр биш хийсэн дуугаараа өрсөлдье би чамтай
Чадахгүй бол цаанаа мөрөөрөө байж бай хашаандаа
Нэгийгээ үзэлцэнэ нэхий дээлээ уралцана гэж
Цэнхэр дэлгэцээр чи амны зоргоороо буралцана
Хийсэн бүтээлийг минь сонсоод нууцаар чи суралцана
Чадаж байгаад арга үгүй хэмээн би жуумалзана
Өөрчлөнө улахгүй би тоглоомын дүрмийг
Ов заль биш авьяас чадвар шийднэ бүхнийг
ӨНГӨЛСӨН ТӨМРИЙГ ШИЖИР АЛТНААС ЯЛГАЖ ЧАДДАГ БОЛТОЛ
ӨЛСГӨЛӨН ОЮУНЫГ ЧИНЬ ХООЛЛОНО БИ ҮЛЭМЖИЙН ЧАНАРААР

ДХ: Тэмээн жингийн цуваа

Жингийн цуваа явж л байдаг
Замын ноход хуцаж л байдаг х 2

Нэрийг чинь дахин дурсаж өөд нь татахгүй бүү горьд
Нэгээс илүү чамд олдохгүй миний хишиг хямд
Ингэж явсаар би үлдэнэ үүний эсрэгээр чи сөнөнө
Энэ салбарт арын хаалга байдаггүй нь ганц гашуун үнэн
Хүн чанар нь танигдаагүй хамт явья гэж байсан найз нь
Аяганы амсар зуувуу ашиг хайж замаасаа хазайна
Ганц дайчин ганцаардахгүй эцсийг нь үзнэ энэ эрчээрээ
Галав юүлсэн гандан буурахгүй дуусна үнэнчээрээ
Хэмнэл сонсоод бүгд сэргэнэ дуу минь үгээрээ бут ниргэнэ
Хэгжүүн гашуун ёж үгийг ойлгохгүй толгой чинь эргэнэ
Хэдхэн цаас бодсоор байгаад тархиний чинь шүүс нь ширгэнэ
Харин миний бодол санаа цоргоороо халин дэврэнэ
ХИП ХОП ХИЙЖ БАЙГАА ХЭНИЙГ Ч НАДТАЙ ХАРЬЦУУЛ БИТГИЙ
ХЭНИЙГ ХЭН СОНСОЖ БАЙГААГ АЖИГЛА ЗҮГЭЭР ХЭЛНЭ НЭГИЙГ
Хэнээс хуулснийг минь шиншиж олоод надад хэл
Хэнээ тусаж хийрхэж байгааг чинь хүмүүс мэдэг

Дх:

Зарим хүмүүс гайхна намайг яагаад дуулаж байна гэж
Хамаатнууд минь айлгана үнэхээр амжилт олж чадахуу гэж
Хобби чинь юм бишүү гэж гэр бүлийнхэн минь зөвлөнө
Хоолоо олж идэж чадахуу гэж сэтгэл нь их зовнино
Уучлаарай миний хонгор энэ зөвхөн миний эхлэл
Айлын маамуунууд намайг юу гэсэн ч удахгүй тэднийг би цэглэнэ
Энэ бол уураараа биш ухаанаараа уралддаг тоглоом
Уулын өөдөө мацаж байхад хөлнөөс татагчид олон
Нэг нь намайг муулж байхад нөгөө нь хүндэлсэн
Гэвч надад ердөө хамаагүй намайг яаж ч үнэлсэн
Хэмнэл утгын авцалдааг хэн ч хийж чадна гэж үү?
Цомог гаргах амархан харин зарах л хэцүү
Урт хэл хүзүү орооно энэ чинь тэр тэмцэл бишээ
Би хэлсэн үгийг чинь үл тооно үзүүлнэ үлгэр жишээ
Чи гэхдээ Чойном бишээ дээр нь бүүр хоосон тиймээ
Чиний дэргэдүүр зөрөөд яваад өнгөрнө жингийн тэмээ

Дх: х 2

Quiza-Amaa neetsgeey

Амаа нээцгээе

Үг Quiza


Азтай төрсөн аавын хөвгүүд амархан их мөнгө олж байхад
Авъяасгүй зарим нөхөд нь архинд орон мөхөж байна
Хүний энэхэн хорвоо дээр хайр биш
Эд баялаг мөнгөний төлөө үхнэ энэ бол дайн биш
Хэн нэгэн амьдрахын төлөө хог түүгээд гуйлга гуйна
Зарим нь алдар нэрний төлөө юугаа ч хайрлахгүй ээ
Зольбин ноход адил хүүхдүүд өлсөж осгож үхнэ
Тэдний төлөө хэмээн хэн нэг нь авилгал цохино
Төрийн албал хаагчид орлогогүй тэд мөлжигдөнө
Миний улсад алхам тутамд хүний эрх зөрчигдөнө
Ядуугийн эрхээр хулгай хийнэ тэр дороо зах дээр
Баригдаад хүний амь бүрэлгэсэн хэрэг хүчээр хэлнэ
Өмгөөлөх хүнгүй тэр гяндан дотор зодуулж хэвтэнэ
Хорин жилээр ял тулгасан цагдаа тушаал ахина
Жинхэнэ хэргийн эзнийг үнэндээ хэн ч олоогүй
Хотын амьдрал амар тайван юу ч болоогүй

Дх: Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө
Make some noise make some noise
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө
Make some noise make some noise
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө
Make some noise make some noise
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө
Амаа нээцгээе

Шинэ сайдын танил найз гээд ирэв манайд шинэ дарга
Ширээ тойруулж суулгаад цомхотгоно гэж хэлэв бараг
Ажлын тайланг өгөөд танилцуулах гэтэл тэр
Ажил муу байна гээд намайг гэртээ харьж бай гэв
Маргааш нь би очив зүрхэнд дотроо горьдлого тээж
Даргаа би орж болох уу гэтэл намайг ор ор мэдээж
Чамайг ажлаас халахаар болсон энэ бол сайдын тушаал
Боловсон хүчний шийдвэр гээд олон таван нуршаад
Хоёр хоногийн дараа ажилд ирэв шинэ хүн
Сураг сонсвол миний оронд даргийн хүргэн хүү
Албан газрын үүдийг сахисан би ажилгүй хүн
Танил багатай хамаатангүй би аз дутсан хүн
Хариад очиход хараад суугаа ханьтай билээ
Өврөөс минь чихэр горьдох үртэй билээ
Жинхэнэ болсон явдлыг хэн нь ч хэнд ч хэлээгүй
Хотын амьдрал тайван юу ч мэдээгүй

Дх:

Насан багын найзууд наргиж цэнгэж явсан
Архи дарсны халуунд хам хэрэгт татагдаад
Хоёр эцэг эхийн талууд хоорондоо ялгаатай
Хэргийн эзэн залуу хурган баяны найраатай
Найраатай нь нарандаа найраагүй нь нарсандаа
Найзууд байхдаа уг нь ахан дүүс шиг найзууд явсандаа
Миний, чиний төлөө бүгд амаа нээцгээе
Эрх тэгш эрүүл нийгэмд инээцгээе
Харыг харж муулж суухаар нэг ч гэсэн гэрэл асаа
Авилгал, арын хаалга тархинаасаа үүнийг хасаа
Албан тушаал хөөцөлдөгчид миний нүдэнд toys
Үүний эсрэг нэгэн зэрэг make some noise
А намын хэдэн ах нар авилгалаар суугаад гарлаа
Хамт байсан Ху намын хүн Англи улсаас саяхан ирлээ
Жинхэнэ болсон явдал ямар ч сенсаацгүй
Хотын амьдрал амар тайван юу ч сонсоогүй

Дх:

Quiza-Ezegnenhen turluu

Амаа нээцгээе

Үг Quiza


Азтай төрсөн аавын хөвгүүд амархан их мөнгө олж байхад
Авъяасгүй зарим нөхөд нь архинд орон мөхөж байна
Хүний энэхэн хорвоо дээр хайр биш
Эд баялаг мөнгөний төлөө үхнэ энэ бол дайн биш
Хэн нэгэн амьдрахын төлөө хог түүгээд гуйлга гуйна
Зарим нь алдар нэрний төлөө юугаа ч хайрлахгүй ээ
Зольбин ноход адил хүүхдүүд өлсөж осгож үхнэ
Тэдний төлөө хэмээн хэн нэг нь авилгал цохино
Төрийн албал хаагчид орлогогүй тэд мөлжигдөнө
Миний улсад алхам тутамд хүний эрх зөрчигдөнө
Ядуугийн эрхээр хулгай хийнэ тэр дороо зах дээр
Баригдаад хүний амь бүрэлгэсэн хэрэг хүчээр хэлнэ
Өмгөөлөх хүнгүй тэр гяндан дотор зодуулж хэвтэнэ
Хорин жилээр ял тулгасан цагдаа тушаал ахина
Жинхэнэ хэргийн эзнийг үнэндээ хэн ч олоогүй
Хотын амьдрал амар тайван юу ч болоогүй

Дх: Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө
Make some noise make some noise
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө
Make some noise make some noise
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө
Make some noise make some noise
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө
Амаа нээцгээе

Шинэ сайдын танил найз гээд ирэв манайд шинэ дарга
Ширээ тойруулж суулгаад цомхотгоно гэж хэлэв бараг
Ажлын тайланг өгөөд танилцуулах гэтэл тэр
Ажил муу байна гээд намайг гэртээ харьж бай гэв
Маргааш нь би очив зүрхэнд дотроо горьдлого тээж
Даргаа би орж болох уу гэтэл намайг ор ор мэдээж
Чамайг ажлаас халахаар болсон энэ бол сайдын тушаал
Боловсон хүчний шийдвэр гээд олон таван нуршаад
Хоёр хоногийн дараа ажилд ирэв шинэ хүн
Сураг сонсвол миний оронд даргийн хүргэн хүү
Албан газрын үүдийг сахисан би ажилгүй хүн
Танил багатай хамаатангүй би аз дутсан хүн
Хариад очиход хараад суугаа ханьтай билээ
Өврөөс минь чихэр горьдох үртэй билээ
Жинхэнэ болсон явдлыг хэн нь ч хэнд ч хэлээгүй
Хотын амьдрал тайван юу ч мэдээгүй

Дх:

Насан багын найзууд наргиж цэнгэж явсан
Архи дарсны халуунд хам хэрэгт татагдаад
Хоёр эцэг эхийн талууд хоорондоо ялгаатай
Хэргийн эзэн залуу хурган баяны найраатай
Найраатай нь нарандаа найраагүй нь нарсандаа
Найзууд байхдаа уг нь ахан дүүс шиг найзууд явсандаа
Миний, чиний төлөө бүгд амаа нээцгээе
Эрх тэгш эрүүл нийгэмд инээцгээе
Харыг харж муулж суухаар нэг ч гэсэн гэрэл асаа
Авилгал, арын хаалга тархинаасаа үүнийг хасаа
Албан тушаал хөөцөлдөгчид миний нүдэнд toys
Үүний эсрэг нэгэн зэрэг make some noise
А намын хэдэн ах нар авилгалаар суугаад гарлаа
Хамт байсан Ху намын хүн Англи улсаас саяхан ирлээ
Жинхэнэ болсон явдал ямар ч сенсаацгүй
Хотын амьдрал амар тайван юу ч сонсоогүй

Дх:

Quiza-Party animals

Party animal (feat Asian Shop & Byambaa)
Үг Quiza, Бямбаа

Дх: Өнгөрсөн өдрүүдэд баярласан тансагласан
Маргааш гэвч өлсөх вий даарах вий уйлах вий

Шилэн баарны лангуунд хар шил зүүсэн ганган залуу
Орж ирсэн охидийг ажиглан дугаарлан сууна
Хийдэг ажил нь юу билээ? Өдөр шөнөгүй шоудна
Өдөр болгон наргиан цэнгээн баар паабанд үзэгдэнэ
Ингэж тэгэж энэ тэрүүгээр өдөр хоногыг үрнэ
Удахгүй гуч хүрлээ ингэхэд дотроо чи юу бодно вэ?
Эцэг эхийн буянд хэдэн жил сурсан гадаадад
Халтар англи хэлтэй болоод сэтгэл чинь ханаад л
Өөртөйгөө таарсан үзэл нийлсэн хэдэн найзтай
Гаднаас нь харахад компанийн захирлууд мэт ааштай
Эцэг эх чинь зээл тавин чамд бүхнээ зориулсан
Хэнээс ч дутахгүй чадвартай болгох гэж хичээсэн
Шоучдын амьдрал охидын нүдэнд тансаг харагдана
Шоучдын тархи нь миний нүдэнд хоосон үзэгдэнэ
Шоучдын түрийвч охидын нүдэнд дүүрэн мэдрэгдэнэ
Шоучдын нас нь өнөөдрөөс цаашаагаа бүрэлзэнэ

Дх:

Тэнэгийн дотор уужуу гэгчээр чиний царай амгалан
Давгүй охид хараад дагуулж явах нь мянган жаргалан
Бяцхан жаал амьдрахын төлөө хар зах дээр тэр тэмцэлдэнэ
Тэгэхэд чиний арчаагүй байдал инээд биш эмгэнэл
Хар тамхи болохгүй бүхнийг баярхан чи хэрэглэнэ
Өөртөө гол нь биш бусдад гайхуулахын тулд чи эзэмшинэ
Жаргал даахгүйн зовлон гэж амьдралаас чи тасрах нь
Улаанбаатарын шоучин гэдэг нэрээрээ чи бахархана
Өдөржин үсээ гельдэнэ оройжин охидийг элдэнэ
Шоудхаар гарахдаа хэн нэгнээс нь чи мөнгө зээлдэнэ
Угласан пүүз адидас өмссөн жийнс лийвайс
Гэвч чиний байгаа байдал чинь худлаа Made in China
Оройжин тэнд ангуучлана явах ая нь транс
Үүрээр тэндээс гарна өмнөх дэлгүүрээс авна траст
Хийдэг ажил нь юу билээ? Баян айлын хүүхэд
Үнэн хэрэгтээ эцэг нь идсэн хэргээр шүүхэд

Дх:

Нийтэд алдаршсан нэр чинь Улаанбаатарын шоучин
Нэгнийг харж нөгөөг мартсан хоёр нүүртэй сармагчин
Шоучин омгийнхон өнгөрсөн ертөнцийнхөн
Ганц хоёроор өлөн нүдэлсэн ангуучин чихдэлтийнхэн
Өөрсдөө ямар ч орлогогүй юм байж үргүй зарлага гаргана
Өнөөдөртөө тансаглав гэвч маргааш уйлах вий
Бүх зүйлээ хайр харамгүй гэр бүл чинь чамд зориулсан
Харин чи тэдний ачийг хариулан хар тамхинд орсон
Чиний ээж нойроо хасан байж хүлээнэ чамайг гэртээ
Чи тэгэхэд бааранд олсон хэдээ шавхан жүжиглэнэ
Хэн чамд ингэж сургав хамрандаа баас түрхэхийг
Юу дутлаа гэж та бүхэн сонгов шоучин амьдралыг
Орон гэргүй мэт найзуудаараа хэсэн тойрно
Олдоод байвал үл зогсоно тэр хэдэн Өдрөөр чойрно
Залуу нас дахиж үл олдоно цаг тутам чамаас холдоно
Хөгшин эцгээсээ өдийг хүртэл ичилгүй хоолоо горьдоно

Дх:

Quiza-Daichin

Дайчин (хамт. Одко)

Үг Quiza

Би Монгол цэрэг, амь наснаасаа уйдаагүй ч эх орныхоо төлөө тэмцэнэ
Энэ дэлхийг чичрүүлж бөмбөгнүүлсэн Чингис миний эцэг
Үхнэ гэж би уйлаагүй алт мөнгөтөй гэж би дуулаагүй
Морин дэлэн дээрээс дэлхийг эзэлж авахад хэзээд бэлэн
Маргааш наран мандахад, аль эсвэл саран гарахад
Хэзээ ч би довтолгоогоо үргэлжлүүëнэ хядан дарахаар
Намайг чи дайнаа зогсоо гэж хэлээ хэзээ ч битгий
Миний дэргэд айж хулчийсан үг бүү дуугар мэдээ
Урагшаа дайрна ухрана гэдэг үгийг мэдэхгүй
Урд тааралдсан толгой болгоныг найраагүй сэлэмдэнэ
Газар тэнгэртээ мөргөсөн бурхандаа амласан
Эзэн Чингистээ үнэнч байхаар амь насаараа дэнчин тавьсан
Энэ зөвхөн миний нутаг, өвөг дээдсийн минь нутаг
Эртнээс өвлөж ирсэн үе дамжсан ариун нандин судар
Хөллөнө морин тэрэг Монгол баатар миний нэр
Үл зогсоно эр зоригоо харуулахаар явсан монгол цэрэг

Дх: Дайчин өвөг эцгийн сүнс дээрээс харна
Дайчин хойч үеээ хэзээ ч үл орхино
Quiza тайзан дээрээс тэнгэрийн үгийг хэлнэ
Хүн бүхэн үүнийг сонсоод хүч орон Монгол сэрнэ

Урагшаа дайрна
Дайны талбар дээр цэргүүд амьдралыг өөрөөр харна
Усан далай дайралдсан ч үл зогсоно урагшаа яарна
Жинхэнэ эр хүний зангаар хэлсэндээ хүрнэ, дайрна
Харийн нутагт тэд очоод гэрлүүгээ эргээд харина
Урд хөршийг түйвээсэн, хойд хөршийг түймэрдсэн
Дундад Азийг самардсан, Европыг сандаргасан
Арлын орныхон өдөр шөнөгүй бурханд зальбирсан
Мухамедын лалууд эсэргүүцээд эцэст нь дэлбэрсэн
Пап ламд бичсэн захиа нь тэнгэрийн хуулийг дээдэлсэн
Монгол цэргүүд дэлхийд хэн бэ гэдгээ мэдрүүлсэн
Хүчээр биш ухаанаар мэргэн цэцнээ гайхуулсан
Их Монгол гүрнийг хоромхон зуур бүтээж байгуулсан
Бид нар байгуулсан, түүхийг бид найгуулсан
Хойч үедээ эрх мэдэл газар тэнгэрийг атгуулсан
Урагшаагаа хараад юу ч бодох хэрэггүй
Энэ бол бидэнд заяасан зургаа дахь мэдрэхүй

Дх:

Хүннүгээс гаралтай байлдааны тактик
Дэлхийн түүхийг өөрөөр бичүүлсэн Тэмүүжин
Хаад доргионо Евроазийг
Арлын оронлуу хөвж явсан Монгол баатрыг магтья
Морьтой, зоригтой Монгол баатар дөнгөж хорьтой
Дэлхийг эзэлнэ гэсэн цаагуураа зорилготой
Морины нуруун дээр давхиж наадаж өссөн
Монгол цэргийн удам тасраагүй оршсон
Тэмүүжингийн тоглож ундалж өссөн
Туулын ус нь ширгээгүй би умбаж өнжсөн
Монгол хаадын гайхамшиг, үлдээсэн нэр хүнд
Миний мартаж болшгүй үүх түүх юм

Дх:

Quiza-Buruu

Буруу (хамт. Oppozit)

Үг Quiza, Гантулга, Энэрэл

Ажлаа тарахад уруу татдаг найзад буруу байна
Бааранд орохоор хурдан дуусдаг мөнгөнд буруу байна
Ундааны дээж тойруулж уулгах архинд буруу байна
Уусаар уусаар даахгүй тасрах уушгинд буруу байна
Өглөө болохоор шартаж босдог толгойд буруу байна
Цаг нь болохоор босгож чадаагүй сэрүүлэгийн буруу гай
Хоцорч очихоор ажлаас халдаг даргын буруу гай
Гэртээ ирэхэд чихэнд дэлдэх эхнэрт буруу байна

Шудрага бус байдал намайг дандаа
Тойрч биш дайрч гарна би азгүй юмдаа
Шоу болохоор татгалзахгүй архи пиво ундаа
Шөнө нь болохоор харьж чадахгүй үүр цайтал суунадаа

Тэмцээд тэмцээд далд орохгүй авилгалын буруу
Муулаад байхаар гарч ирдэг улс төрчдийн буруу
Дэмжээгүй хүнийг гаргаж орхидог сонгуулийн буруу
Бүгд мэддэг мөртлөө зөрчиж чаддаг төрийн хуулийн буруу

Дх: Буруу буруу буруу бүхэн бусдын буруу
Буруу бүхнээ бусдад чихдэг хамгийн буруу
Буруу гэсэн болгоныг үгэндээ дуулсан
Буруугын тухай Quiza-гийн дууг сонсох буруу

Амлах тусам ядуурах ард түмний буруу
Чамлах тусам багасаад байх цалингийн буруу
Үнэнч тусам хохирох шудрага байсны буруу
Үнэ өсөлтөд чирэгдэх төсвийн ажилтны буруу

Идээд байгаа дарга нарт итгэсний минь буруу
Иргэд визээ аваад дүрвэх элчин сайдын буруу
Цагдаа нарт зодуулаад хөөгдөх жагсаал хийсний буруу
Тэнэмэл хүүхдүүд өлсөж үхээд хүн болж төрсний буруу

Нэг салбарт дуулагчид надад дургүй, дунд хуруу
Тэднээс илүү сэтгэж байгаа нь миний буруу
Урдаас ирсэн хулхи бараа лангуунд дүүрэн
Улаанбаатарын зам сүлжээ пиг замууд сүйрнэ
Жалган дотор одууд дүүрэн Жавхлангийн фэн зах дээр дүүрэн
Хөдөөнийхөн хотоор дүүрэн Баар болгон дүүрэн дүүрэн
Хулхи CD худалдан авагчид хотоор дүүрэн
Ориг CD гаргасан миний л гай, буруугаа үүрнэ

Дх:

Хип Хоп хошин зураг хийвэл MC-гийн нүүрийг шилгүй зур
Тэр жилдээ олны таалалд нийцсэн оны шилдэг зураг
Ширээний ард суудаг бордсон гахайтай тэр төстөй
Тэртэй тэргүй ард түмэн аль алинтай нь өстөй
Өлөн зохиолын дууны хит тусдаа
Мөнгө ольё гэсэн хэдэн нусгай
Хөдөөнөөс ирээд улаан хацраа цагааруулна
Хүрээний хүү, хил манадаг хүүхэн ч гэнэ үү, зоргоороо дуулна
Хүний зах нөмөрсөн адгуусын тоо 76
Монголын нэрийг хувааж идээд одоо налайж суугаа
УИХ бол угийн хээл хахууль, амьтны хүрээлэн
Өнөөгийн Монголыг сүйрлийн байдалд хүргэлээ
Хаа газрын Монгол Монголынхоо цусыг сорох дуртай
Харийнхны тоо толгой олширсоор л байхад өөрөө л болж байвал
Өрөөл гэдэггүй Монголчуудын зан
Өөрийнхөө өмхийг түрүүлж үнэртдэггүй тул буруудсаар

Алхаж яваад бүдэрч унавал хэний буруу? Түүний буруу
Амьдралыг одоо тэгээд өөр өнцгөөс өөрөөр үнэлж сурав уу?
Өөрөө унасан хүү уйлдаггүй, өнөөдөр уйлах шалтаг түм
Өөрийгөө хичнээн өндөрт тавьсан ч чи бол юу ч үгүй шалдан хүн

Дх: Зөв зөв чиний зөв x 6
Зөв зөв буруу бүхнийг дуулсан чиний түмэн зөв

Бүгд гараа шид заа x 8

Yo, 2006 он, Quiza and Оппозит
Бид 3 - дуулсан нь туйлын буруу
Үүнийг сонссон бас чиний ч буруу