Saturday, October 6, 2007

Quiza-Uurchlultiig uuruusuu

Дахилт:
Шинэ эринд хүчийг авна сайн сайн гэгээ нэмий
Энэ эринд бүхнийг гүйцнэ байн байн үгээ хэлий
Шинэ эринд хүчийг авна сайн сайн гэгээ нэмий
Энэ эринд бүхнийг гүйцнэ байн байн үгээ хэлий
Хуучин бүхэн дуусч фэнүүд илүүг шаардаж
Шинэ эринг зарлаж байна миний rap style тэгээд
Єөрчлөлтийг өөрөөсөө - эхлэн хэрэгжүүлж
Хүчийг авна ерөөсөө - намайг сонс!

Ажлаа түр хойшоо, Анхаарлаа наашаа
Асуудлаа цаашаа, Ахыгаа таашаа
Олныг үл нуршаад, Хэлье үгээ шууд
Тэмүүл дээшээ, Бүхнийг өөрөө шийд
Тохиолдоно бэрхшээл, Гэлээ ч чи урагшаа
Бусдыг бүү ойшоо, Чангаа бүү доошоо
Hip hop ыг таашаа, Энэ зөвхөн жишээ
Би Чойном бишээ, Гэвч хоосон бишээ
Би дуулна атомын хүчээр, бөмбөгдөнө тэрхүү хүчээр
Сократын философи тодорхойлж чадахгүй үүнийг
Үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ Африк Тоготой тэнцүү
Үүнийг өсгөх хэцүү, МАХН д чадвар дутуу
WU TANG ийн ритм хатуу, ODB дандаа согтуу
Нийгмийн эмзэг бүлгүүд амьсагалах зам хог түүх
Эмзэглэх хэрэггүй, тэмдэглэх хэрэггүй, тийм дэглэм хэрэггүй
Сайн гэж засаг даргыг мөнгөөр дэмжих хэрэггүй
Авилгал, хээл хахууль бол Монгол хүний үзэл бодолд
Амьсгал адил билээ, тэд суудлын төлөө үхлээ
2001 онд энэ дууны шүлэг гарсан - Айн?
Дахиж хийж чадахгүйн зовлон байхгүй Quizaд - Аан

Дахилт:

Гурав, хоёр, нэг, Шалгъя микрофон цэг
Хэлэх хэдэн үг, Хэн нэгэнд санаа өг
Эрх мэдэл, мөнгө, Эргэн тойронд юм бүгд
Гээд энэ бүхэнд сөгд, Бусдын нүдэнд харин шог
Нэгэн сайхан өдөр хаалга чинь тог тог тог
Дүрэмт хувцаст цагдаа, харин чи шоронгийн зүг
Хүүхдийнхээ өмнө ичэв, эцгийнх нь нэр хог
Мэт болно, нүгэл нүдээрээ гэж болно дараа нь шок
Буруу замаар будаа тээнэ, буцаж яваад юмаа гээнэ
Буруудах болгондоо арын хаалгаар чи аргална гээнэ
Мөнгө бүхнийг шийднэ, чадна, цохино, давна, барна хэмээнэ
Гэхдээ санаа муут яван хатна гэдэг биздээ
Олон зууны тэртээ Чингис монгол гэртээ
Их засаг хэмээх анхны төрийн хуулийг гаргаж билээ
Их засагт зааснаар чам шиг түмний, төрийн хуулийн эсрэг
Байсан бол олны нүдэн дээр цаазаар авч түүнийг гэсгээнэ
Заа одоо болъё гэсэн ч оройтсоон boss!
Цув нөмрөөд хэрэггүй өнгөрсөн борооны хойноос
Ойлголоо гээд гарч чадахгүй шүү дээ та шоронгоос
Одко хэмээх шинэ үе өршөөхгүйээ

Дахилт:

Намайг сонс! Намын ахаа! Нүд улаан, мөнгө цагаан
Хайран нэрээ яарин хийгээд хожуу чи харамсаана
Баригдана гэж байхгүй хэмээнэ, барьснаа алдахаас эмээнэ
Аманд орсон шар тос, амаа ангайгаад залгина хамаа!
Хаагуур чи яаж яваад ямар бульхай хийнээ
Хаа ч явсан яаж ч байсан бурхан чамайг мэднээ
Нэр хугархаар яс хугар гэдэг үнэн үг шүү
Үнэнээр явахад үхэр тэргээр туулай гүйцнэ хөгшөөн!

No comments: