Saturday, October 6, 2007

Quiza-Oluulaa

Дахилт:
Хүүхдүүд бид нар сургууль дээрээ хөгжилтэйхэн байдагдаа
Олуулаа бид дуулдагдаа, Олуулаа бид бүжгэлдэг
Олуулаа, Олуулаа, Оолуулаа
Олуулаа, Олуулаа, Оолуулаа

Гэр бүлийнхэн, найзууд, таньдаг хүмүүс болон миний хот
Энэ бүхнээсээ хэсэг хугацаагаар салан одсон
Эргэж ирээд төрсөн гэртээ хамгийн түрүүнд орж ирлээ
Энэ бүх өнгөрсөн хугацаанд хүү нь их юм үзлээ ааваа
Буянт ухаагаас гэр хүртлээ бүхнийг би ажиглаж авав
Хүүгээ хүлээсэн аавын минь нүдэнд нь баясал тодров
Цагийн сайханд залуу явсан аав минь одоо хөгширчдээ
Цаг хугацааны эрхээр аавын минь нүүр үрчлээтэй
Намайг явахад жоохон байсан миний хайртай дүү минь
Хүрээд ирэхэд том залуу болсон байна, надаас өндөр дүү минь
Өсөж торнисон миний гэр яг л хэвээрээ хүлээнэ
Энэ бүхнээ хараад хэсэг гацаж зогсов би гэрээ санажээ
Намайг ирлээ гэж баяралсан эгч минь одоо нас нэмжээ
Урд айлын сахилгагүйтдэг байсан бацаан том болжээ
Улаанбаатар хотыг өөрчлөгдсөн гэж төсөөлсөн ч
Эргээд буухад яг л хэвээрээ сааралтан цэнхэртэнэ
Хамт тоглож өссөн багын найзуудтайгаа би уулзлаа
Харин тэдний царай нь хэвээрээ ч нүд нь гунигтай
Хал үзэж амьдралд орсон болоод ч тэр юм болов уу?
Халх монгол минь цаанаа л нэг зовиуртай бас уйтгартай
Хажуугаар зөрсөн хүний нүдэн дотор баясал алга
Таньдаг бүх хүмүүс хархад хөгширсөн мэт санагдана
Хүмүүсийн амьдрал улам доройтсон мэт харагдана
Энэ бүхнийг мэдээгүй явж, заримдаа би өрөвдөнө

Дахилт:

Зурагт асаатал уйтгартай улсын их хурал хэрэлдэнэ
FM асаатал гунигтай уянгын дуу эгшиглэнэ
Уулзсан болгон ууя найзаа гэхээс өөр үггүй болжээ
Улаанбаатар хотод өөр цаг нөгцөөх газар үгүй юм шиг
Хав харанхуй болно орой болхоор, хүмүүс холхино согтуу
Хаа сайгүй хүн болгон гадагшаагаа гарахыг хүснэ голдуу
Гэвч энэ бүхэн эх орон минь юм чинь би яая гэхэвдээ
Эх орныхоо төлөө гэх хүү нь болон би төрсөн билээ
Хэдэн жилийн өмнө Монгол хөгжинэ удахгүй гэж
Хэн нэгэн том гэдэст хэлж билээ хүмүүс уйдахгүй
Тэр улиг болсон үгнээс гэтэл одоо байгаагий нь хар!
Улам дордож уруудаж байна том гэдэстэй хүний ачаар
Шуурхай зар, дээдсийн амьдрал, хов жив, шар сонин хэвлэл
Зохиолийн дуу, концерт, баяр наадам, архидалт аль эсвэл
Гэр хороолол нэмэгдэж гэмт хэргийн тоо улам ихэссээр
Хотын төв зам бөглөрч хөдлөхгүй дүүрэн микр эксель
Орой болхоор баараар таньдаг бүх хүмүүс градустай
Хотын хэдхэн бааранд охидууд баян залуу хайгаастай
Наргианд дуртай учир залуучууд далимдан урхидана
Гар утсаа засварт өгтөл намайг харин хулхидана
Хошин шог гэх мэт шоунууд ойр ойрхон бөмбөгдөнө
TV хөтөлбөр зарсан хүүхдүүд хүйтэнд орлилдоно
Хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнүүд борлогдоно
Архины үйлдвэр АПУ, САПУ, баарууд орлогодоно

Дахилт:

Эх орноосоо хэдэн жилийн өмнө гарсан би ганцаараа
Харин одоо эргэж ирэв ганцаараа биш гурвуулаа
Наргиж цэнгэж зугаалж явдаг хүүхэд нас минь өнгөрчдээ
Гэтэл зарим нь хөгширсөн ч одоо болтол тэд хүүхдээрээ
Хэдэн жилийн өмнө түүнтэй би найзууд л явсан юмсан
Гэтэл одоо дуугархаа болиж харин тэр маш их таргалсан
Өөрийн гэсэн байр сууриа нийгэмд олон эзэлж авсан
Миний дотны найз чамаар бахархаж дотроо бодож явсан
Хувь хүний биеээ даасан, өөрөөс бусдыг тусгааралсан
Хөндий бөгөөд хүйтэн харьцааг хүний нутагт биш чамаас харлаа
Нэг хэвийн уйтгартай, хайрын агуулагатай
Уянгын дуунууд хүмүүсийг залхаадгийг нүдээр харлаа
Дээгүүрээ эрх мэдэл, албан тушаал тэд тохиролцоно
Доогуураа ард түмэн бухимдана, бослогодоно, хохиролцоно
Алтан хараацай гэгдэн ард түмний хайртай хүү байсан чинь
Ардын хувьсгалт намтай нэгдэн албан ёсны урвагч болсон
Цаг үеээ дагаад төрийн эрхэнд байсан хүмүүс
Солигдсон байх гэж найдаж байсан гэтэл харин ч үгүй
Ядуурал, ажилгүйтэл өмнөхөө бодвол газар авчээ
Тодорхой хэмжээний хүмүүс улам бүр даварчээ
Эрс тэрс уур амьсгалт, ази тивээс алслагдсан
Хойд урд хоёр хөрш Хятад Оросод хавчуулагдсан
Хорин нэгдүгээр зууны нүүдэлчидийн иргэншил
Морьтон заяат гэж ярих дуртай Монгол минийх

Дахилт:

No comments: